Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “GoMongolia” үндэсний брэндийг олон улсад танилцуулна

“GoMongolia” үндэсний брэндийг  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд олон нийтэд танилцуулсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “GoMongolia” арга хэмжээний үеэр 2024 оноос эхлэх “GoMongolia” үндэсний брэнд улс орны хөгжлийн өнгө төрхийг илтгэж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэн, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн олон улсын нүүр царай болж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.

Тэгвэл энэ сарын 14-18-нд болох Дэлхийн Эдийн засгийн чуулганы индрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “GoMongolia” үндэсний брэндийг олон улсад танилцуулахаар боллоо.

 

MonGOlia хэмээх түлхүүр үгэнд орсон Go нь “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх цогц утгыг илэрхийлж байгаа аж.

Түүнчлэн Монгол бол эзэнт гүрний түүхтэй, нүүдэлчин ард түмэн, Монгол үргэлж урагшилдаг, идэвхтэй залуучуудын орон төдийгүй бүс нутгийн парламентын засаглалтай ардчиллын баян бүрд, Монголд зочилж шинийг мэдэр  зэрэг олон утгыг “GoMongolia” илэрхийлж чадна гэж судлаачид үзжээ.

 

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэд жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний …