УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын намрын чуулганы өчигдрийн /2024.01.04/ хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Дамдинням СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асуув.

Тэрбээр “Машин, хурдан морины сугалаа явуулж байна. Хүмүүс ч оны өмнө л амжуулчихлаа даа, оноос хойш яах вэ. Би Дарханд байгаа ах, дүү нартайгаа бэлэн мөнгө бариад золговол сонгогч татсан хэрэгт орох уу” гэх асуултыг асуусан ба харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Г.Дамдинням гишүүн мөнгө тараахаа боль” хэмээн үг хэлсэн нь олон нийтийн шүүмжлэл  дагуулсан. Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар залруулга хийлээ.

Тэрбээр “Сонгуулийн жил эхэлсэн. Энэ үед хариуцлагатай байхыг сануулсан. Г.Дамдинням гишүүний хувьд зарим хүмүүс цагаан сарыг далимдуулж мөнгө тарааж болохгүй гэдэг асуудлыг ярьж байгаа. Түүнээс биш Г.Дамдинням гишүүн мөнгө тараадаг хүн биш, мөнгө тараагаагүй, тойрогтоо иргэдийн саналыг авч ажиллаж байгааг онцлон тэмдэглээд харин энэ жил янз бүрийн эд зүйл тараадаг биш том тойрог дээр ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, ард түмний төлөөлөгч болж ажиллах энэ зарчимтай холбогдуулж цагдаагийн даргад санал хүсэлтийг тавьсан. Хиймэл оюун ухаан ашигласан сошиал медиаг бид хянах боломжгүй байгаа. Энэнээс урьдчилсан сэргийлэх тал дээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарах зүйл байгаа” гэлээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …