Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг эсэргүүцэж буй талаарх шаардлагаа УИХ-ын даргад гардуулна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудал УИХ-ын шатанд хэлэлцэгдэж буй.

УИХ-ын чуулганы энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалт хойшлогдсон.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.ЗанданшатарХөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бол улс орны эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой тул нухацтай хандаж, хэлэлцүүлгийн шатанд сайжруулах, давхардал хийдлийг арилгах шаардлагатай гэлээ.

Мөн хуулийн төслийг иргэд, олон нийт болон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдаар хэлэлцүүлж, тал бүрийн саналыг тусгаж ажиллахыг холбогдох байнгын хороонд үүрэг болгосон. 

Тэгвэл өнөөдөр /2024.01.10/Ерөнхийлөгч асан Х.Баттулга 12:20 цагт УИХ-ын дарга Г. Занданшатарт тус хуулийн төслийг эсэргүүцэж буй талаарх шаардах бичгээ биечлэн гардуулж өгөхөөр болжээ.

 

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …