Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж, өнөөдөр /2024.01.10/ УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлээд Ч.Хүрэлбаатар гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл цацагдаж эхэлсэн. “Ч.Хүрэлбаатар бол хятадын эрлийз, хурлийз” гэдэг гүтгэлэг тараасан.

 Дараа нь Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд Монгол Улсын газар нутгийг 100 жилээр олгох гэж байна гэдэг гүтгэлэг тараасан. Энэ бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирж байна. Өнөөдөр гарч ирж мэдээлэл хийж, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцүүлэхгүй байхыг УИХ-ын даргад орж ярилаа.

 Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Сангийн сайдын томилгоотой холбогдуулан  би долоо удаагийн хориг авч байсан. Ерөнхийлөгч биш болсон ч найм дахь хориг ирж байх шиг байна. Хэвлэлийн бохир дайралт, гүтгэлэг доромжлолын  эзэн гарч ирж байгаа учраас би мэдээлэл хийж байна.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. АН-ынхныг хараад би үнэхээр харамсаж байна.

Монгол Улс бол ардчилсан улс. Хааж боож байж хөгжихгүй. Өнгөрсөн 30 жилийн хөгжлийг харлаа. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яам байгуулж, “Ч.Хүрэлбаатар аа эдийн засгаа босгоо” гэсэн. Үр дүнд нь унаад байсан эдийн засгаа босгоод авлаа. Валютын нөөц бүрдлээ. Төсвийн орлого давж биеллээ.

Ч.Хүрэлбаатар гадаадуудад газрыг 100 жилээр өгөх гэж байна гэдэг гүтгэлэг тарааж байна. 100 жилээр газар ашиглуулж болно гэдэг хуулийг Н.Багабандийг Ерөнхийлөгч байхад баталж байсан. Дараа нь Ц.Элбэгдоржийн үед “газрыг хөрөнгө оруулагч нарт 60 жилээр ашиглуулж, эзэмшүүлж болно” гэж зассан. Өөрөөр хэлбэл эзэмшүүлэх гэдэг үг нэмсэн. Энэ бүгдийн захиалагч бол Х.Баттулга. Тухайн үед Засгийн газрын сайд байсан. Өнөөдөр залруулах гэж байхад гүтгэх ажиллагааг зохион байгуулж байна.

Дараагийн асуудал нь, гадны хүмүүсийг чөлөөтэй оруулж ирэх асуудлыг нээж өгч байна гэжээ. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулиар виз олголтыг зохион байгуулдаг. Гэтэл Хөрөнгө оруулалтын хуулиар виз олгохгүй шүү дээ. Хаа хамаагүй хуультай нааж ярьж байна.”гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …