С.Бямбацогт: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар иргэдэд мэдээлэл өгч, ард түмний мэдэх эрхийг хангах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Улсын их хурлын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Сүүлийн үед Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал иргэдийг талцуулж байна. Өмнө нь бид нар хөрөнгө оруулалтыг  гадаадынх бол дэмждэг, дотоодынх бол тоохгүй байх тухай ярьдаг байсан. Уул уурхайнх бол дэмждэг, үндэсний үйлдвэрлэл бол дэмжихгүй явж ирсэн.Одоо яригдаж байгаа Хөрөнгө оруулалтын хуулиар энэ ялгаварлалыг арилгаж байна.

Гэтэл ганц нэг заалтаас болж, мушгин гуйвуулах боллоо. “Гаднын иргэдэд газрыг 100 жилээр өгөх гэж байна” гэж бухимдаж байна. Тэгвэл нөгөө талд 100 жилээр эзэмшүүлдэг, ашиглуулдаг байсныг зөвхөн ашиглуулдаг л байхаар зохицуулалт орсон байна. Ингээд дотоодын хөрөнгө оруулагчид газар эзэмшихгүй зөвхөн ашигладаг болж, хохирох нь. Ийм эргэлзээтэй асуудлуудыг тайлах хэрэгтэй байна.

Тодорхой мэдээлэл өгч, ард түмний мэдэх эрхийг хангах хэрэгтэй. Тэгэхгүй хүч түрээд унагаад эсвэл баталдаг байж таарахгүй. Нухацтай хандаасай, гишүүд анхаараасай гэж хэлмээр байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …