Монголын өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчлахаар Nas Daily-ийн баг Булган аймагт ирлээ

Монголын өвлийн аялал жуулчлалыг Дэлхийд сурталчлахаар олон сая дагагчтай инфлүүнсэр Nas Daily студийн багын контент бүтээгчид өнөөдөр  Булган аймгийн Хангал сум Хялганат тосгоноор  аялж байна.

Өнгөрсөн 8-р сард Монголд ирж аялал жуулчлалыг сурталчилсан Дэлхийн хамгийн олон сая дагагчтай NAS DAILY-гийн студийн олон сая дагагчтай Япон, Солонгос, Хонг Конг улсын инфлүүнсэр “Монголын өвлийн нутгийг үзүүлье” уриатайгаар мэдээлэл, сурталчилгааг бэлтгэхээр ирсэн.

Өнөөдөр Хангал сумын 2-р багийн малчин, сэтгүүлч Х.Эрдэнэбулганы хот айлаар зочилж нүүдэлчин ахуй соёлтой танилцлаа.

“Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөрийн  хүрээнд ирсэн инфлүүнсэрүүдэд хундан цагаан хонь бэлэглэлээ.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөр үргэлжилж байна.

 

Санал болгох мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол …