Олон улсын мөсөн урлаачдын тэмцээнд Монголын уран бүтээлчид хоёрдугаар байр эзэллээ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “МАЗААЛАЙ” мөсөн хотхоныг бүтээн байгуулж, Монгол Улсад анх удаа “Save MAZAALAI” олон Улсын мөсөн урлаачдын  тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд ОХУ, БНХАУ, Тайван, Франц, Америк болон Монголын уран бүтээлчид оролцож, 12 мөсөн сийлбэрийг өөрсдийн уран сэтгэмжийн хүрээнд хийсэн ба өнөөдөр дүнгээ гаргалаа.

Нэгдүгээр байрт:-Франц Улсын баг

Хоёрдугаар байрт:Монгол Улсын баг

Гуравдугаар байрт: Бүгд найрамдах Саха Улс /Якут/-ын баг

Тусгай байрт: ОХУ-ын уран сийлбэрчид  орлоо.

Энэхүү арга хэмжээ нь Монголын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болохоос гадна олон Улсад өөрийн орныг сурталчлахаас гадна жил бүр уламжлал зохион байгуулагдах эвент арга хэмжээний нэг болж байгаа юм.

Олон Улсын мөсөн урлаачдын тэмцээнийг Монголын Үндэсний мөсөн урлалын холбоо, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулсан бол БОАЖЯ, Соёлын яам дэмжин оролцлоо.

 

 

 

Санал болгох мэдээ

Чингис хаан үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ

Улсын хэмжээнд музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд …