Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ

“D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Н.Номун-Эрдэнэ санаачилсан.

Тэгвэл “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” саналыг 100 мянган иргэн дэмжсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж, мэдээлэл өгөв.

 

Тэрбээр “2024 оны 01 сарын 22-ны өдөр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах“ нийтийн өргөдлийг иргэн Нямжавын Номун-Эрдэнэ D-Petition цахим системд санаачилсан. Тус санал асуулгыг 14 хоногийн хугацаанд 100,117 иргэн цахимаар гарын үсэг зуран дэмжсэн байна.

УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар нийтийн өргөдлийг 100,000 иргэн дэмжсэн тохиолдолд хуулийн төслийг санаачилж, хэлэлцүүлэх дэгтэй. Тус хуулийн заалтын дагуу  УИХ-ын Тамгын газартайгаа цахимаар хуралдан хуулийн төслийн талаар Засгийн газраас санал авахаар шийдвэрлэлээ.

2013 онд батлагдсан “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшүүлэх тухай” тус хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэв.

 

 

 

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …