ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна.

Тус айлчлал нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой.

Тодруулбал, Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Тухайлбал, Монголын талаас Ерөнхийлөгч 4 удаа, УИХ-ын дарга 3 удаа, Ерөнхий сайд 5 удаа Германд айлчилжээ.
Харин Германы талаас Холбооны Ерөнхийлөгч 3 удаа, Бундестагийн Ерөнхийлөгч 1 удаа, Холбооны Канцлер 2 удаа тус тус Монголд айлчилж байв.

Монгол, Герман улс 2008 оноос Иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд ХБНГУ-д айлчлах үеэр хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлд хүргэх талаар тухайн үеийн албан мэдээнд дурдаж байсан юм.

Тэгвэл дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан хийх энэ удаагийн төрийн айлчлалын үеэр Монгол, Герман улс харилцааны түвшинг ахиулах магадлалтай хэмээн судлаачид хэлж байгаа юм.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …