PRO театрын уран бүтээлчид Францын алдарт зохиолч Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” романыг тайзны уран бүтээл болгон гуравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл гэж байна.
“Шадар гурван цэрэг”физикл драмын жүжгийн гол болон туслах дүрд тоглох жүжигчдийг энэ сарын 2-ны өдөр зарлалаа.
Одоогийн байдлаар тус жүжгийн Миледигийн дүрд жүжигчин Б.Ариунхишиг, Д’Артаньяны дүрд жүжигчин О.Самданпүрэв, Атосын дүрд Gangbay хамтлагийн гишүүн, жүжигчин С. Баянмөнх тоглохоор болсон байна.
Дашрамд дурьдахад PRO театрын хувьд өнгөрсөн 2023 оны гуравдугаар сард Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” визуал драм, 2023 оны арванхоёрдугаар сард “Цөмөөхэй ба Хулганы хаан” хүүхдийн жүжгийг толилуулсан.
Мөн 2023 онд Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмаас “Инээмтгий хүн” жүжгээрээ таван “Гэгээн Муза” хүртсэн.
Тодруулбал,
-“Гэгээн Муза” академийн нэрэмжит “Шинэ эрэл” шагнал “Инээмтгий хүн” визуал драмын бүтээл
– “Драмын жүжгийн төрөл”-д шилдэг найруулагч “Инээмтгий хүн” жүжгээр найруулагч Б.Даваасүрэн
-“Драмын жүжгийн төрөл”-д шилдэг хөгжмийн зохиолч “Инээмтгий хүн” жүжгээр хөгжмийн зохиолч Дахалэ Жамбалова
– “Драмын жүжгийн төрөл”-д шилдэг эрэгтэй гол дүр “Инээмтгий хүн” жүжгийн Урсусын дүрээр жүжигчин Ц.Төмөрхуяг
-Шилдэг залуу уран бүтээлч “Инээмтгий хүн” жүжгийн Баркилфедрогийн дүрээр жүжигчин О.Итгэл тус тус тодорсон билээ.