ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нарыг  Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа  хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй  мэндчилэв.

Ерөнхийлөгч нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын  болон ХБНГУ-ын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

 

 

 

Санал болгох мэдээ

Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 25 дугаар захирамжаар …