“Орлон тоглогч” олон ангит кино энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болно

“17” продакшн “Voo”-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээжээ.

Сэтгэлзүйн драм төрлийн эл киноны зохиолыг жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан  Б.Амарсайхан бичиж,  найруулсан байна.

Киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан, Ч.Очгэрэл, Э.Билэгтмаа, Б.Ноба, Ч.Түвшинтөгс нар тогложээ.

16 ангит тус бүтээлийг энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгох юм.

 

Санал болгох мэдээ

“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо

​Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр …