Их Мастер Э.Үүрийнцолмон ОХУ-ын “Россия-1” сувгийн “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт оролцоно

ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт Ой тогтоолтын спортын 2022 оны Бага насны дэлхийн аварга, 2023 оны Өсвөрийн дэлхийн аварга, Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, Их Мастер Э.Үүрийнцолмон оролцохоор болсон байна.

Тэрбээр энэ сарын 17-ны өдөр “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт  оролцохоор ОХУ-ын Москва хотыг зорино.

ОУ-ын Их Мастер Э.Үүрийнцолмон өнгөрсөн оны 11-р сард Энэтхэг улсын Мумбай хотод зохиогдсон “Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож өсвөрийн ДЭЛХИЙН АВАРГА болсон билээ.

Сонирхуулахад “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт 2018 онд Ой тогтоолтын  дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр, 2019 онд Монголын Оюун Ухааны Академийн захирал Х. Хатанбаатарын охин Х.Ивээл, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам нар амжилттай оролцсон юм.

 

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …