Бүгд найрамдах холбооны МИКРОНЕЗ улстай дипломат харилцаа тогтоожээ

20131206-mikroniz.jpg-sМонгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Холбооны Микронез Улстай Бээжин хотноо энэ сарын 6-нд дипломат харилцаа тогтоожээ.

Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлан ийнхүү дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, Бүгд Найрамдах Холбооны Микронез Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Акийно Сусаяа нар гарын үсэг зурсан байна.

index

Санал болгох мэдээ

Н.Учралын танхимд багтах “ёсгүй“ сайдууд

Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ бүрээнд танхимынхаа сайд нарыг УИХ-аар оруулан …