УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж ЗГ-т хүргүүллээ

2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Н. Номун-Эрдэнийн “D-Parliament” цахим системд санаачилсан “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” өргөдлийг 100.117 иргэн дэмжиж, санал өгсөн байдаг.

Үүнтэй холбогдуулан энэ сарын 5-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “2013 онд батлагдсан “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшүүлэх тухай” тус хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан “Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх” заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүллээ.

 

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …