Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаагаа илэрхийлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.02.19/Засгийн газрын гишүүдийн хамт Таван шар, Толгойт орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд, хороодын засаг дарга нар, төрийн албан хаагч нартай уулзаж, санал солилцлоо.

Сонгинохайрхан дүүргийн 46 хороог 4 бүс болгон хувааж хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав.

Хүн ам ихтэй хороодыг нэгжийн зохион байгуулалтад оруулж, шийдвэр гаргах, төсвийн бие даасан эрх мэдлийг хариуцлагын хамт олгохоор төлөвлөж буй.

Тиймээс Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж буй төрийн албан хаагчид ямар санал хүсэлтэй байгааг сонслоо.

Төрийн албан хаагчдын төлөөлөл хороодыг нэгтгэж, төсвийн эрх мэдлийг хороодод олгож, бүсчилж хөгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Гэхдээ тус дүүрэгт

 -Газар чөлөөлөлтийн асуудлыг зохицуулах,

-Эрүүл мэнд

-Боловсрол

-Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх,

-Хүний нөөцийн дутагдлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлж байлаа.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …