Хятадын твиттер гэгдэх Weibo сайтад Яминг Зао хэмээх нэгэн залуу бүсгүйн зураг шуугиан тариад байна. 18 настай маш царайлаг эл фото моделийн өөгүй царай, толбогүй арьс зэргийг нь хүмүүс шагшин магтаж, орчин үеийн хятад эмэгтэйчүүдийн төлөөл хэмээн шуугицгааж байхад түүнийг эмэгтэй биш “эрэгтэй” гэсэн мэдээлэл цацагдаж эхэлжээ.
Ялдам инээмсэглэл тодруулах эл бүсгүй үнэндээ эмэгтэй биш эрэгтэй бөгөөд “Club Monaco” сайтын гэрээт моделиор ажиллаж байсан байна. Тэр төрлөхийн маш царайлаг бөгөөд туранхай тул эмэгтэй болж хувирхад хялбархан байсан аж.
Яминг залуу нэг ч удаа хагалгаанд ороогүй бөгөөд тэр ийм царайлаг байгаагийн учир нь удмынх аж. Түүний аав ээж нь мөн л царайлаг хүмүүс аж.