Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БЗД-ийн хөгжлийн концепцийг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо

Ерөнхий сайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Цагаан давааны хогийн цэгт ажиллалаа. Тус цэгт өдөрт 2-2.5 тонн хог ирдэг. Хот тохижилтын газраас хогийг дахин боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав.

Хог, хаягдлын менежментийг өөрчлөх ахуйн болон үйлдвэрлэлийн хог, хаягдлыг шатаах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлуулах саналаа Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлжээ.

 Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Тус эмнэлгийг 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан, Баянзүрх дүүргийн зургаан хорооны 48,873 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тус эмнэлэг төвийн шугамд холбогдоогүй учраас урсгал зардалд хамгийн их төсөв зарцуулдаг байна. 2023 оны долоодугаар сард магадлан итгэмжлэгдсэн, ЭМДЕГ-тай гэрээгүй зэрэг нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад хүндрэлтэй байдаг. Даатгалаас санхүүжвэл хэвтүүлэн эмчлүүлэх тасгаа ажиллуулж, санхүүжилтээ шийдэх боломжтойг тус эмнэлгийн дарга И.Батзаяа хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн хөгжлийн концепцийг  тухайн дүүргийн нутаг дэвсгэрийн онцлог, эдийн засгийн нөөц, чадавхид тулгуурлан тодорхойлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.
Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа он дамжин удааширсан, царцсан төсөл арга хэмжээг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхийг даалгав.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …