Д.Амарбаясгалан:Малчдын зээлийн эргэн төлөлтийг НЭГ жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр, зээлийн хүүгийн төлөлтийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа.

Ингэснээр арилжааны банканд хүүгийн хуримтлал үүснэ. Тиймээс зээлийн хүүгийн зургаан хувийг нь малчид өөрсдөө, үлдсэн хувийг нь Засгийн газар хэрхэн шийдвэрлэх саналаа боловсруулж, тогтоол гарган УИХ-аар шийдвэр гаргуулахаар шийдсэн.

Малчдын зээлийн хүү дунджаар 20.5 хувьтай, зээлийн хэмжээ дунджаар 10 сая төгрөг байна”гэлээ.


Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …