Солонгос улсын Пусан хотноо “Монгол кино өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулна

Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь БНСУ-ын Ханнарэ Соёлын сан, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр “Монгол кино өдөрлөг” арга хэмжээг Пусан хотын кино ордонд гуравдугаар сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд Найруулагч Б.Амарсайханы “Монгол” УСК, Найруулагч Э.Ган-Очирын “Дурсаж яваарай” УСК, Найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” УСК, Найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кинонууд нийт 11 удаагийн үзвэрийг толилуулах юм.

Санал болгох мэдээ

“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо

​Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр …