Ц.Анударын “Зүрхээ сонсдог тархи” номын нээлт гуравдугаар сарын 17-нд болно

“Хувьсал” продакшны гүйцэтгэх продюсер, туслах найруулагч Ц.Анударь “Зүрхээ сонсдог тархи” номын нээлтээ гуравдугаар сарын 17-нд хийх гэж байна. Тус номонд хайрын тухай шүлэг, өгүүллэгүүд багтсан бөгөөд энэ нь зохиолчийн хоёр дахь уран бүтээл юм.

Анхны бүтээл нь “Догдолсон л юм чинь битгий харамс” нэртэйгээр гарч, дөрвөн долоо хоногийн турш “бест селлер” номын жагсаалтад багтсан түүхтэй.

Сонирхуулахад, Ц.Анударь ҮУИТ-ын захирал Г.Цоггэрэл, Гавьяат жүжигчин У.Уранчимэг нарын охин. Хятадын топ таван сургуулийн гуравдугаарт бичигддэг, дэлхийн 100 топ сургуулийн жагсаалтад багтсан Хятадын “Жэжиан” их сургуульд Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр төгссөн ч өөрийн хүсэл мөрөөдлийг дагаж, найруулагч, продюсер, зохиолч болохоор эрс шийдсэн гэнэ билээ.

 

 

Санал болгох мэдээ

МҮОНТ-ийн “Баярын мишээл” нэвтрүүлэг 42 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болно

МҮОНТ уран бүтээлчид энэ жилийн шинэ оны баяраар үзэгчдэдээ олон сонирхолтой, баярын  хөтөлбөрүүдийг бэлтгэлээ. 1982 …