Жүжигчин Б.Тэргэл “Asian Film Awards 2024” наадмаас “Шилдэг шинэ жүжигчин” шагнал хүртлээ

Азийн нэр хүндтэй наадамд зүй ёсоор тооцогддог “Asian Film Awards 2024”-д  Монгол Улсаас анх удаа “Сэр сэр салхи” уран сайхны киноны ерөнхий найруулагч П.Лхагвадулам “Best new director” төрөлд, гол дүрийн жүжигчин Б.Тэргэл “Best new comer” төрөлд тус тус нэр дэвшсэн билээ.

Тус нэр хүндтэй наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр 3-р сарын 10-ны өдөр Хонг Конгт зохион байгуулагдсан бөгөөд “Best New Comer” номинацийн ялагчаар “Сэр сэр салхи” киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Тэргэл шалгарлаа.

 “Сэр сэр салхи” УСК нь найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бөгөөд 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгарч, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Б.Тэргэл хүртсэн. Мөн 96 дахь удаагийн Оскарын кино наадамд Монгол Улсыг албан ёсоор төлөөлөн оролцох киногоор нэрлэгдсэн юм.

Мөн дашрамд дурдахад 19 дэх удаагийн Осакагийн Азийн Олон Улсын наадмын шилдэг киноны тэргүүн шагнал буюу “Grand prix” шагналыг хүртсэн юм.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …