Монгол Ардын нам УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөртөө иргэдийн саналыг авч эхэллээ

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Монгол Ардын Намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн Ажлын дэд хэсэг ажиллаж байна.

Энэхүү ажлын хэсэг нь намын гишүүд болон дэмжигч, иргэдийн санал бодлыг сонсон хүлээн авч улмаар нийт иргэдийн хэрэгцээ шаардлагад нь тулгуурласан мөрийн хөтөлбөр боловсруулах зорилготой юм.

Ажлын хэсгээс судалгааны ажлыг 03 дугаар сарын 11-ээс эхлүүлж байна. Судалгаа нь 2024 оны 03-р сарын 11-24-ний өдрүүдэд явагдана.

Судалгааг дараах хэлбэрээр авч байна.

Үүнд:

– Нэгдүгээрт: Хэрвээ та МАН-ын гишүүн бол “Enam” апплейкшнаар санал бодлоо өгч болно.

– Хоёрдугаарт: МАН-ыг дэмжигч, иргэдийн санал бодлыг  election2024@nam.mn цахим шуудангаар дамжуулан авч байна.

– Гуравдугаарт: Тусгаар тогтнолын ордны “Иргэд хүлээж авах уулзалтын өрөө”-нд биечлэн ирж бичгээр өгөх, таны саналыг бичиж авах боломжтой.

– Дөрөвдүгээрт: Цахимаар болон биечлэн санал бодлоо илэрхийлэх боломжгүй байгаа бол гишүүд, ахмад настнууд МАН-ын иргэдийн саналыг хүлээж авах “Call center”-руу холбогдон утсаар санал бодлоо өгөх боломжтой юм.

– Тавдугаарт: МАН-ын www.nam.mn вэб сайтаас тодорхой мэдээлэл авч болохоос гадна санал хүсэлтээ илэрхийлж болно.

Судалгаанд та Монгол Улсыг Бүсчлэн хөгжүүлэх бодлого, Улаанбаатар хот болон аймаг, дүүрэг, сумын хөгжлийн хөтөлбөр, Шүүх засаглал, Гүйцэтгэх засаглал, Хууль тогтоох байгууллага буюу УИХ, Монгол Улсын Гадаад харилцааны бодлого, Эрүүл мэнд, Хүний хөгжил, Уул уурхай, Эдийн засаг, Эрчим хүч, Боловсрол, Хөдөө аж ахуй, Нийгэм гээд нийгмийн бүхий л чиглэлээр санал бодлоо илэрхийлэх боломжтой.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …