Zura III “Цэвэрлэгээ” УСК кино театрын рекордыг тогтоолоо

Фантастик продакшны дэлгэцийн 17 дахь бүтээл Zura III “Цэвэрлэгээ” УСК энэ сарын 7-нд нээлтээ хийлээ. 2021 онд ZURA II “Цурам ажиллагаа” УСК нь нээлтээ хийж тухайн үед кино театрын хамгийн өндөр үзэлттэй киногоор тодорч байсан юм.

Тэгвэл  Zura III гарах болсонтой холбоотойгоор үзэгчдийн дунд хүлээлт их үүсээд байсныг баталж Zura III “Цэвэрлэгээ” УСК-г нээлтийн эхний 4 хоногт 66,939 хүн үзэж, кино театруудын рекордыг эвдлээ. Энэ амжилт нь Монгол кинон дундаа нээлтийн эхний 4 хоногт үзсэн тоогоороо  тэргүүлэх амжилт бөгөөд олон улсын кинонуудтай харьцуулахад “Аватар 2”-ийн араас хоёрдугаар байранд орох амжилтыг үзүүлээд байна.

 

Санал болгох мэдээ

Дуучин Ж.Алтанцэцэг, С.Гантогоо нар “Сайн үйлсийн элч” –ээр тодорлоо

Жил бүрийн 12-р сарын 05-ний өдрийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурынхны …