“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх орнуудын өнөөгийн нийгэмд тод томруун ажиглагддаг.

Тэгвэл “Орфей” театрын хамт олон Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжгээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна.

Тэд өмнө нь Германы сонгодог зохиолч Гетёгийн “ФАУСТ”, Оросын зохиолч Михиал Достоевскийн романаас сэдэвлэсэн “ГЭМ ЗЭМ”, Америкийн зохиолч Жон Патрикийн “ОПАЛ”, зохиолч С.Жаргалсайханы “ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ” зэрэг жүжгүүдийг найруулагч Мягмарнарангийн Батболдын найруулсаар тайзнаа амилуулж үзэгч олныхоо таашаалыг хүртсэн.

Зохиолч Жорж Оруэллийн бүтээлийг М.Батболдын найруулснаар ийнхүү “Орфей” театрын хамт олон постдрамын жүжиг болгон энэ сарын 21-ээс эхлэн өдөр бүр 19:00 цагаас “Улаанбаатар” зочид буудлын их танхимын тайзнаа үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус жүжгийн ерөнхий продюсероор “Орфей” театрын захирал Т.Ариунчимэг, жүжгийн зохиолчоор СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш Я.Баяраа, туслах найруулагчаар Б.Тэмүүлэн, ассистант найруулагчаар Э.Бүжинлхам, Ц.Энхтуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, Х.Цэцэн нар ажиллаж байгаа юм.

Жүжгийн гол дүрд МУГЖ Г.Равдан, МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, МУГЖ Д.Ганцэцэг, М.Мөнхбат Б.Оюунбаатар, П.Оюунчимэг нар тоглоно.

 

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …