Б.Жавхлан:Гурилын үнийн хөөргөдөл бий болж байхад ШӨХТГ юу хийж байв аа. Бүх аргаа барчихсан юм уу?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан өнөөдрийн  хуралдаанаар гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр,” Гурилын үнийн хөөргөдөл бий болж байхад ШӨХТГ юу хийж байв аа. Бүх аргаа барчихсан юм уу? Та нарын ажил явахгүй болохоор асуудал хурцдаж байнгын хороо нь дээр хэлэлцэгдэж байна. Ганц гурил дээр ч биш, бусад олон бүтээгдэхүүн дээр ингэж гарч ирдэг. Үнэхээр далд эдийн засаг яваад, үнийн хөөргөдөл бий болоод байгаа бол танай газарт зориулсан хууль байгаа. Та нар ямар арга хэрэглэсэн юм бэ. Үнэхээр үгэнд чинь ороогүй юм уу. Ийм хүнд байдалд оруулахгүйгээр шийдэж яагаад болдоггүй юм бэ? Энэ асуудлыг Засгийн газар хэлэлцэж байхад та нар огт хариулт хэлээгүй, байгаа ч үгүй. Асуудлыг ингэж хүндрүүлж, Засгийн газар, УИХ-ын хэмжээнд авчирч байгаа нь маш харамсалтай” гэлээ.

 

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …