Д.Амарбаясгалан: Гурил үйлдвэрлэгчид бүх шатандаа хөнгөлөлттэй зээл авчихаад Монголын төрийг ард иргэдтэй нь дарамталж байна

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:ШӨХТГ-ын мэдээлэл дээр үндэслээд үнийн зохиомол хөөргөдөл бий болгосон гэж акт тавьсан. Акт тавьсны дараа “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн хэвлэлээр дамжуулан даапаалсан. Ингэж давартлаа томорсон. Монголын төрийг ард түмэнтэй нь дарамталж байна.

Бүх шатандаа хөнгөлөлттэй зээл, дэмжлэг авч үйлдвэрлэл хийчхээд дэлхийн зах зээлээс гурав дахин өндөр үнээр гурил зарж байгаагаа гавьяа байгуулж байгаа мэт ойлгуулж, асуудал шийдвэрлэж, төр шийдвэр гаргах гэхээр бойкот хийдэг байдал гурил үйлдвэрлэлийн салбарт нэгэнт тогтсон байна. Тиймээс Засгийн газар энэ байр сууриасаа ухрахгүй.

ШӨХТГ-аас энэ асуудалд анхаарал хандуулан, гурилын монополь үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн талаар акт тавиад ч, арга хэмжээ авч чадахгүй байна.

 Бүх шатанд нь хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийг үзүүлсэн. Эцсийн дүнд нь иргэд үнэтэй гурил хэрэглэж байгаа тул энэ байдалтай Засгийн газар эвлэрэхгүй.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …