“Ногоон автобус”-ны худалдан авалтыг хянан шалгах түр хороо Хянан шалгагч, шинжээчдийг томилох тогтоолын төслийг баталлаа

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны өнөөдрийн /2024.03.25/ хуралдаан 14 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.

Уг хуралдаанаар Хянан шалгагч шинжээч томилох тухай болон Хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

 

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэд жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний …