Ч.Хүрэлбаатар:Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувиас бууруулахгүйгээр 5-10 жил тогтвортой хадгалах, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй 32 гишүүн санаачлан Улсын Их Хурлаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэн баталсан Төсвийн шинэчлэлийн эхний шатны хуулийн өөрчлөлт амжилттай хэрэгжиж, Төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлийг олон нийтэд анх удаа хэлэлцүүллээ.

Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулах зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яам Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэн Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр хууль батлагдсан.

Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 6 хувиас бууруулахгүйгээр 5-10 жил тогтвортой хадгалах, Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээг 40 хувьд хүргэх, гадаад валютын албан нөөцийг 10 тэрбум долларт хүргэх зорилгоор холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг цохон тэмдэглэв.

Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулах олон нийтийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Тамгын газар, Стратеги судалгааны хүрээлэн, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагууд, мэргэжлийн судлаач эрдэмтдийн төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлэв.

Төсвийн хуулийн шинэчлэлийн хүрээнд шинээр зохион байгуулагдсан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд хугацаанд баримтлах макро эдийн засгийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шалгуур, Монгол Улсад үүсэж болзошгүй гадаад, дотоод орчны эрсдэлийн талаар өөрсдийн боловсруулсан загвар, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн талаар танилцууллаа.

Мөн илтгэлүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, мэргэжлийн судлаач, эрдэмтэд асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэв.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …