“Эрдэнэт” үйлдвэрт 2018-2019 онд хэрэгжих Хамтын гэрээг үзэглэлээ

 “Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд өнөөдөр 2018-2019 онд хэрэгжих “Хамтын гэрээ”-г үзэглэлээ.

Хоёр талаас ажлын хэсэг гарч, ажилчдын нийгмийн хамгаалал, цалин урамшууллын талаарх эрхийг заадаг тус бичиг баримтын талаар санал солилцож, хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан. Шинэ гэрээ 2019 оны 12-р сарын 31-ийг хүртэл хэрэгжих юм. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлыг энэ гэрээгээр шийддэг. Хамтын гэрээнд ажилчдын зарим урамшуулал, тэтгэмжийг нэмэгдүүлснээр баталсан нь компанийн зүгээс уурхайчиддаа барьж буй 40 жилийн ойн бэлэг боллоо.

Санал болгох мэдээ

Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх №1…

ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ХУУДУУТАЙ ГЭВ Хууль шүүхийн байгууллага хуудуутай ажиллаж байгаа тухай, илчлэгдсэн хэргүүдийг шалгахгүй, яллахгүй …