Молибдений баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүрэн биеллээ

Эрдэнэт үйлдвэрийн энэ оны 11-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө амжилттай биелж байна.  Уулын цул гаргалт 102,5 хувь, төлөвлөгөөнөөс 49000 м3 илүү гаргасан.  Нийт хүдэр олборлолт 103,6 хувийн биелэлттэй, төлөвлөгөөнөөс 108 мянган тонн хүдэр олборлосон. Хүдэр боловсруулалт 103,9 хувь, төлөвлөгөөнөөс 100 мянган тонн  хүдэр илүү боловсруулсан.  Хүдэр дэх зэсийн агуулга зэсээр 0,74, молибден 0,187 хувийн биелэлттэй гарлаа.

Металл авалт зэсээр 88,81 хувь, молибден 56,23 хувьтай биеллээ. Тайлант хугацаанд  1532 тонн зэсийн баяжмал, 153 тонн молибдений баяжмал үйлдвэрлэсэн. Бид Баяжуулах үйлдвэрийн НБХ-ийн гуравдугаар тээрмийг 10-р сарын сүүлчээр сольж хугацаанаас нь 11 хоногийн өмнө ажилд оруулсантай холбоотойгоор ийнхүү хүдэр боловсруулалт 100 мянган тонноор давж биелсэн.

Сарын хугацаанд хүдрийн шинж чанар харьцангуй тогтвортой явсан учраас баяжуулалтад ноцтой хүндрэл гараагүй. Өнгөрсөн долоо хоногт жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээ тооцлоо.

Уулын цул олборлолтын төлөвлөгөө 12-р сарын 17-нд, хөрс хуулалтын төлөвлөгөө 12-р сарын 12-нд, хүдэр олборлолтын төлөвлөгөө 12-р сарын 20-нд, хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 12-р сарын 24-нд, зэсийн баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөө 12-р сарын 22-нд тус тус биелэгдэхээр байна. Молибдений баяжмал гаргалт, металл авалт харьцангуй сайн байгаатай холбоотойгоор 11-р сарын 21-нд 2018 оны молибдений баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөг биелүүлсэн. 12-р сарын 24 гэхэд 2018 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлт биелэх боломжтой гэж Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …