“Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэллээ

Цагдаагийн ерөнхий газар, Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс хамтран бүтээж буй “Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлгийн зураг авалт өчигдөр /2024.04.01/ албан ёсоор эхэллээ.

Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын бодит амьдралыг харуулсан энэхүү киноны зохиолыг зохиолч С.Сумъяа, С.Баттулга нар хамтран бичиж, Цагдаагийн ерөнхий газар зөвлөх багаар ажиллаж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн өндөр түвшинд бодит амьдралыг тод харуулсан бүтээл болно гэдгийг уран бүтээлчид онцлов.

“Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлэг нь 16 ангитай бөгөөд анги бүртээ бодит гэмт хэргээс сэдэвлэн бүтээсэн хэргийг тусгаж байгаагаараа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан бусад киноноос онцлог юм.

Киноны зураг авалт зургаан сар гаруй хугацаанд үргэлжлэх бөгөөд хоёрдугаар бүлгийн эхний анги энэ оны 09 дүгээр сарын 16-аас үзэгчдийн хүртээл болно.

Санал болгох мэдээ

Дуучин Ж.Алтанцэцэг, С.Гантогоо нар “Сайн үйлсийн элч” –ээр тодорлоо

Жил бүрийн 12-р сарын 05-ний өдрийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурынхны …