Дэлхийн циркчдийн наадмаас “Мөнгөн алиалагч” цом хүртсэн “Трүүп Амараа” хамтлагт 40 сая төгрөг олгохоор боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монакогийн Вант Улсын “Монте Карло-46” дэлхийн циркчдийн их наадамд  амжилттай оролцож  “Мөнгөн алиалагч” цом хүртсэн “Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчдэд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.

“Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчид Монакогийн  Монте Карло хотод 2024 оны 1 дүгээр сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Монте Карло – 46” дэлхийн циркчдийн их наадамд   “Хүннү гүрэн” бүтээлээр оролцон “Мөнгөн алиалагч” цом хүртсэн юм.

 

Санал болгох мэдээ

ХОВД: Шилдэг өвлөн уламжлагч, туульч Н.Дамдиндорж 750 гаруй шавь бэлтгэжээ

Ховд аймгийн Дуут сумын харьяат, монгол туулийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн урианхай туульч Нацагийн …