СДМЭХ-ны нийслэлийн салбар холбооны даргаар Б.Ану-Үжин сонгогдлоо

Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Нийслэлийн салбар холбооны ээлжит бус хурал дөрөвдүгээр сарын 05-нд боллоо.

Нийслэлийн есөн дүүргийн 170 гаруй төлөөлөгч оролцсон тус хуралдаанаар  Нийслэлийн салбар холбооны тэргүүнийг сонгож үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөгөө батлав.

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны нийслэлийн салбар холбооны даргад Б.Ану-Үжин нэр дэвшиж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдлоо.

Б.Ану-Үжин эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, АНУ-ын Линкольны их сургуульд бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Мөн Монголын анхны үнэртэй усны “Үжин” брэндийг үүсгэн байгуулагч, үл хөдлөх хөрөнгийн менежментийн компанийн гүйцэтгэх захирал юм.

 

 

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …