Б.Чойжилсүрэн: Энэ өвлийг иргэдийн цахилгааныг тасалж л давлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.04.12/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсов.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлого, хэтийн төлөвийн талаар мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Төвийн бүсийн эрчим хүчний систем 2023 онд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн. 11, 12, 1, 2 дугаар сард цахилгаан эрчим хүчний өсөлт жилд дунджаар 11.5-12 хувьтай байгаа. 2023-2024 оны өвөл эдгээр сард эрчим хүчний систем хоногт дунджаар 100-160 МВт-ын дутагдалтай давж туулсан. Энгийн иргэдэд хөнгөллөө гэж ярьдаг. Гэхдээ энгийнээр яривал энэ өвлийг иргэдийн цахилгааныг тасалж л давлаа.

 

 

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …