Б.Анужин: “Яг түүн шиг” шоунд оролцсоноор өөртөө итгэх итгэл минь улам нэмэгдэж байгаа

Долоо дахь улирлын “Яг түүн шиг” шоуны хамгийн эхний дугаарын ялагч, “В” продакшны дуучин Б.Анужинтай ярилцлаа.

“Яг түүн шиг” шоуны эхний дугаарын ялагч болсонд баяр хүргэе.

-Баярлалаа.

Эхний дугаартаа залуу уран бүтээлч Young Mo’G-ийн дүрд хувирах ямар байсан бэ?

-Мэдээж амархан байгаагүй. Дуугаа Young Mo’G шиг дуулж чадах ч хөдөлгөөнөө яах вэ гэж их бодсон. Бүх дууг нь сонсоод, клипийг нь үзээд байнгын гаргадаг хөдөлгөөнийг нь судалж дуурайсан. Би 36 размерийн гутал өмсдөг ч гэсэн дүрдээ хувирахын тулд 40 размерийн гутал өмсөж, том дээлэндээ түүртэхгүйгээр үзүүлбэрээ сайн үзүүлэхийг их хичээсэн. Дуулаад эхлэхээр дүрдээ ороод явчихдаг юм билээ. (инээв)

Яг түүн шигийн оролцогчид Монгол дуучнаа дуурайхаар бол очиж уулзаад хувцас, хэрэглэлийг нь авдаг гэж сонссон. Young Mo’Gтэй уулзсан уу. Хувцсыг нь авсан уу?

-Би өөрөөс нь хувцас, хэрэглэлийг нь асуусан ч яг тухайн үед байхгүй байж таарсан. Тиймээс шоуны хувцасны зураачдын баг бүх зүйлийг маань хийсэн. Манай нэвтрүүлгийн багийнхан бүх асуудлыг зохицуулж, бүгдийг бэлэн байлгаж, “Дуугаа л адилхан дуулчихсан байхад болно” гэсэн бодлыг төрүүлдэг.

Young Mo’G-ийн дүр таарч, шоундаа бэлдэж байхдаа түрүүлнэ гэж төсөөлсөн үү?

-Түрүүлнэ гэж ёстой бодоогүй. Хамгийн эхний дугаар учраас сайн оролцож, эвээ олох нь л чухал байсан. Young Mo’G-ийн дүрд хувираад үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа, түүнийг тайзан дээрээс ийм гоё мэдрэмж авдаг юм байна гэж бодсон. Энэ шоунд амжилттай оролцох эсэх нь зөвхөн оролцогчоос бус, хэрхэн хувирахаас бас шалтгаалдаг.

Нүүр хувиргалтын багтаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Үнэхээр сэтгэл хангалуун байна. Young Mo’G болчихоод, хувцсаа өмсөөд байж байтал шоуны баг, ажилчид намайг хайгаад байсан. Намайг хэн ч таниагүй, хажуугаар өнгөрөөд л яваад байсан. (инээв) Дараа нь “Би энд байсан” гэсэн чинь “Чи байгаагүй ээ” л гээд байсан.

“Яг түүн шиг” шоунд оролцох саналыг хэрхэн хүлээж авсан бэ. Өмнө нь орж үзэх юмсан гэж бодож байсан уу?

-Хамгийн эхний улирлыг гарч байхад телевизээр үзээд, оролцох юмсан гэж бодож байсан. Харин энэ жил Боловсрол телевизийн продюсерууд, Цоомоо ах оролцох санал тавихад үнэхээр гоё байсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …