Улаанбаатар хотын утаа хүн амийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа гэдгийг холбогдох эрүүл мэндийн байгууллагууд төдийгүй нэгэнт дэлхийн ОУ-ын байгууллагаас тогтоожээ. Нийслэл хотын нийт хорт утааны 20 орчим хувь нь Улаанбаатарчуудын унаж байгаа автомашинаас гардаг гэнэ. Тэгвэл Нийслэлийн хорт утааг багасгахад эко машин хувь нэмэртэй гэж үздэг хэсэг залуус нэгдэн “Монголын приус сонирхогчдын клуб”-ыг байгуулжээ. Хорт утаа бараг ялгаруулдаггүй HYBRID машинуудыг дэлхий нийтээрээ дэмжиж байгаа өнөө цагт Монголчуудын хэрэглээ ч гэсэн дэлхийн чиг хандлагыг дагах нь зүйтэй гэж энэ клубын залуус үздэг ажээ. Европын холбоо 2020 оноос эхлэн холбооны улсуудын хэмжээнд hybrid машин унах шийдвэрийг саяхан гаргасан гэнэ. Агаарын бохирдолтой манай улсын хувь ч гэсэн ийм шийдвэрийг хэдэн жилийн дараагаас гаргах нь зөв гэж дээрх клубын залуус ярьж байна билээ.
12 сарын 07-ны өдөр “Монголын приус сонирхогчдын клуб”-ынхан анхны албан ёсны уулзалтаа “Цонжин болдог”-т хийсэн байна. Тэд зохион байгуулалтандд орж, улмаар байгаль экологи, нийгэмд тустай эко хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээ зарласан байна. Тухайбал, мод тарих, хог хаяхгүй байх, бусдад тусламжийн гараа сунгах гэх мэт сайн үйлсийн аяныг “Монголын приус сонирхогчдын клуб”-ынхээ нэрэн дор явуулахаар болжээ.