“Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаарын ялагч, “Номин Талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваатай ярилцлаа.
-“Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаарын ялагч болсонд нь баяр хүргэе.
-Баярлалаа.
-Энэ дугаарт өөрийгөө түрүүлнэ гэж бодож байсан уу?
-Надад дэлхийн алдартай сопрано хоолойт Монсеррат гэх эмэгтэй таарсан. “Яг түүн шиг” шоуны энэ дугаарт бүжигтэй, жүжиглэлт ихтэй гоё үзүүлбэрүүд их байсан учир өөрийгөө ялна гэж ерөөсөө бодоогүй. Учир нь, надад таарсан дуучин маань хөдөлгөөнгүй зогсож байгаад л дуулдаг хүн байсан. Намайг түрүүлнэ гэж хэн ч төсөөлөөгүй юм шиг байна лээ. Ялагч болсон хүний үзүүлбэрийг дахиулдаг дүрмийн дагуу дуулах гэтэл миний ард хөгжим тоглосон оркестрын хөгжимчид маань яваад өгчихсөн байсан (инээв).
-Таны энэ удаагийн үзүүлбэр олны өмнө дуурийн дуу дуулсан анхны тохиолдол биш байх. Ямар ч дуурийн дууг дуулж чадна гэсэн итгэл байдаг уу?
-Би СУИС-ийн сонгодог дууны анги төгссөн. Надад хоолойны сайн өгөгдөл байна. Миний хоолой дээш, доош дөрвөн октаванд дуугарч, олон төрөлд хувирч чаддаг. Ийм чадвар заяасан нь хосгүй завшаан, бурхны бэлэг байх.
-Өмнө нь энэ шоунд оролцохыг хүсдэг байсан уу?
-Миний хамгийн үзэх дуртай шоунуудын нэг байсан. 2022 онд хуулийн дагуу төрийн ажлаа өгсний дараа урлагийн салбартаа эргэж ирмээр санагдсан. Энэ жил телевизийн зүгээс мөн хөтлөгч Цоомоо маань санал тавихаар нь зориглоод орчихлоо. “Яг түүн шиг” шоу уран бүтээлч бидэнд их өгөөжтэй шоу юм байна. Нэг хүн 10 өөр хүний дүрд хувирч, дуу хоолой, биеийн хэлэмж, бүжиг, царай гээд бүгдийг нь дуурайна. Тэр хүний амьдралаар амьдрах нь холгүй бэлдэж оролцож байгаа. Үнэхээр чадвар чансаа шаардсан шоу юм байна. Телевизээр үзэх, яг өөрөө оролцох нь мэдээж өөр. Үзэгчдэд гоё шоу үзүүлэхийн тулд ард нь их том баг хамт олон ажиллаж байгаа. Нүүр хувиргалтын баг маань бас үнэхээр супер. Энэ завшааныг ашиглаад та нартаа баярлалаа гэж хэлье.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу