Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт нэр дэвшинэ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр ээлжит бусаар хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа.

Тэгвэл УИХ-ын Сонгуулийн 8-р тойрог / Баянзүрх дүүрэгт/

1          Түмэндэлгэр     Батцогт

2          Ганболд             Болормаа

3          Майнбаяр          Тулгат

4          Цагаан-Өвгөн    Жадамбаа

5          Ганболд              Ууганцэцэг нарыг  нэр дэвшүүлэхээр болсон байна.

Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг энэ талаар цахим хуудаснаа “Улсын Их хурлын ээлжит сонгуульд 8-р тойрогт нэр дэвших эрхээ Ардчилсан намаас сонгогдон хүлээн авлаа. Нийгмийн эрүүл мэнд, агаарын бохирдол, урьдчилан сэргийлэлт, анхан шатны тусламж үйлчилгээ, эмнэлгийн ажилчдын нөхцөл байдлыг сайжруулахын төлөө тууштай ажиллах болно. Улсын Их хуралд эмэгтэй эмч хүн би иргэд олны дуу хоолой болж эрүүл монголын төлөө олон хуулийг батлахад үнэтэй хувь нэмрээ оруулах нь маш чухал юм. Та бүхэн маань чин сэтгэлээрээ дэмжээрэй. Шинэ залуу нийгмийн идэвхтэн гэдэг утгаар нь дэмжсэн Ардчилсан намын мянга, мянган гишүүддээ баярлалаа”хэмээн бичжээ.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал:Ахмадуудаа насаар нь зүтгүүлчхээд автобусаар үнэ төлбөргүй явуулж болно шүү дээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт …