Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс,  Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар шийдвэрлэлээ.

“Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс нь олон улсын тээвэр ложистик, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг кластераар хөгжүүлэх зорилготой юм.

Эдгээр бүсийн газар нутгийн хэмжээг тус тус тогтоож, эдэлбэр газрын байршил, хил заагийг хавсралтаар баталж, тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд үүрэг болгов.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.11/ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар …