Увсын хоёрын асуудлыг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгав

indexӨнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр иргэдийн саналыг худалдаж авах гэж сонгогчдод мөнгө тараасан болох нь шүүхээр  эцэслэн шийдэгдсэн ч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар өдийг хүртэл УИХ-ын гишүүн хэвээр байгаа билээ.

Уг нь СЕХ бүрэн эрхийнхээ хүрээнд Увс аймгаас нэр дэвшсэн дээрхи хоёр гишүүний мандатыг эргүүлэн татах эрхтэй ч эл асуудлыг хойш тавьсаар байгаа юм. Тиймээс АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Увс аймагт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын мандатыг хүчингүй болгох хүссэн өргөдлийг СЕХ-нд арваннэгдүгээр сарын 8-нд гаргасан. Мөн Увс аймгийн Тариалан сумын малчид хотод ирж, төрийн бус байгууллагууд удаа дараа хэвлэлийн хурал зарлан, СЕХ-нд эргүүлэн татахыг хүссээр байгаа.

Тэгвэл эл хүсэлтийг хариуг өчигдөр өгчээ. Хариунд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Таны ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгав” гэсэн байна.

1d48595e24f09e32big

Санал болгох мэдээ

Н.Учралын танхимд багтах “ёсгүй“ сайдууд

Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ бүрээнд танхимынхаа сайд нарыг УИХ-аар оруулан …