Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.05.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хууль хүний царай харж, улс төрийн зорилготой шийдвэрийг гаргадаг болсон. Би МАН-аас хөөгдсөний дараа 2020 онд Хан-Уул дүүрэгт бие дааж  нэр дэвших шийдвэр гарсан. Гэтэл тухайн үед 23 цагийн дотор эрүүгийн хэрэгт сэжигтэн яллагдагчаар татах тогтоол үйлдэж, тэр даруй намайг цагдан хорьж байсан.

 Цагдан хорьсон үндэслэл зохиомол хэрэг нь хуульд нийцээгүй. Өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оруулах, бүх хуулийн процессыг ноцтой зөрчиж, нэг ч удаа тайлбар мэдүүлэг авалгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан. Би энэ бүх улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлтийг нэр төртэйгөөр дуусгах хувь улс төрчийн шийдвэр гаргаж дуусгасан.

Миний болон Үндэсний эвслийн зорилго бол иргэдийн эрхийг хамгаалах, дарамтад орсон хувийн хэвшлээ хамгаалдаг байх, хувийн хэвшлийг дэмжих зорилготой. Тиймээс ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд Үндэсний эвслийн тэргүүний хувиар оролцохоор хуулийн дагуу материалаа бүрдүүлж ажилласан.

 

Гэтэл Цагдаагийн Ерөнхий газарт лавлагаа авахаар хүсэхэд Сонгуулийн хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэж, албан ёсны хариултыг өгсөн. Хоёр дахь удаагаа хүсэлт явуулахдаа “Энэ албан бичигт дурдагдсан зүйл заалт Сонгуулийн хуульд байхгүй байна” гэхэд мөн л хуулийг буруу тайлбарлаж, төөрөгдүүлсэн тодорхойгүй хариу өгсөн.

Сонгуулийн ерөнхий хороо намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.Би ямар ч нөхцөлд Үндэсний эвслээ тэргүүлж, энэ удаагийн сонгуульд оролцоно. Надад нотлох баримт хангалттай бий. Шүүхэд хандана.” гэлээ.

 

Санал болгох мэдээ

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 114 гэрчийг дууджээ

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт …