СЕХ-ноос нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж, амжилт хүслээ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдийн төлөөлөлд өнөөдөр Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж, амжилт хүслээ.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг нам, эвслийнх төлөөлөл болон бие даагчид, тэднийг төлөөлөх хүн гардаж авсан юм.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт 19 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч 996, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370, нийт 1336 нэр дэвшигч оролцож байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар өнөөдрөөс Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна

УИХ-ын ээлжит 9 дэх удаагийн сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийг …