Д.Амарбаясгалан: Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах шийдвэр гаргалаа

Өвөрхангай аймгийн Сант суманд зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гарсан хүн амины хэрэгтэй холбогдуулан Монгол Ардын Намын сонгуулийн штабаас мэдээлэл хийж, эмгэнэл илэрхийллээ.

 

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Өвөрхангай аймгийн Сант суманд зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт хэрэг явдал гарсанд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг Монгол Ардын Намын сонгуулийн штаб гаргасан болно.

Хууль хяналтын байгууллагуудын холбогдох дүгнэлт гартал эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг улс төрийн намуудад хандан уриалж байна” хэмээн мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Баянзүрх дүүргийн иргэд АВЛИГА, ХУЛГАЙТАЙ нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжинэ гэв

Нийслэл Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх, эмнэлэг, сургууль цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг …