Cosmopolitan Монгол сэтгүүлийн 31 дэх дугаар гарлаа

bola-ed-31 Good music, байгалийн зураг, салахааргүй ном, бороонд алхах, найз охидтойгоо уулзах, фитнесс, аялал, shopping! – надад эрч хүч өгдөг бяцхан зүйлс. Мөн ажлаар олон мундаг хүнтэй уулзаж, тэднээс шинийг, бүр ихийг эрэлхийлэх урам авдаг учраас Cosmo-доо хайртай. 5 сарын 11-нд Cosmo Club нээлтээ хийж, өөр өөр салбарт ажилладаг ч өөрийгөө хөгжүүлэх, мэддэг чаддаг зүйлээ бусадтайгаа хуваалцах сонирхол нэгтэй бүсгүйчүүдийг нэг дор цуглууллаа. Дуу хоолойгоо нэгтгэн, эмэгтэйчүүд болон нийгэмд үйлчлэх хүсэлтэй, амьдралынхаа бүхий л талбарт амжилт гаргах эрмэлзэлтэй лидер бүсгүйчүүдийн сайн дурын бүлэг гэж бид клубээ тодорхойлсон. Сар бүрийн эхний долоо хоногт бид уулзах тул тэнд чамтай ч мөн танилцана гэдэгт итгэлтэй байна.

Би бүсгүй хүн болж төрсөндөө, ялангуяа энэ цаг үед төрсөндөө баярладаг. Үгээр ч бай, урлагаар ч бай өөрийгөө илэрхийлэх, өдөр нь сонирхолтой ажлаа хийх, орой нь дотны хүмүүстэйгээ, эсвэл фитнессдээ, эсвэл болзоонд … бидэнд эрх чөлөө бий! Хүсвэл юу ч хийх боломж бидэнд бий. Энэ боломжоо ашиглаж чадаж байгаа бүсгүйчүүдээс үлгэр дууриалал авч, өсч хөгжих боломж бас бидэнд бий. Тэдний нэг шинэхэн ээж, дуучин /биотехнологич мэргэжилтэй!/ Ч. Цэлмүүн, олон айл гэрт амттай хоол, халуун дулаан уур амьсгал бэлэглэдэг Sweet Kitchen группыг үндэслэгч

Б. Тэмүлүнг Cosmo онцолж байна.

P.S: Ядам хуруундаа бөгж зүүхээр зэхэж байгаа сүйт бүсгүй чамд зориулж чиний мөрөөдлийн хуримыг биеллээ олоход Wedding planner туслана. Хуримын өдрөө товлочих, гол нь чиний хайр халамжийг хүртэх азтай эрийг зөв сонгоорой. Чиний сонголт мэргэн байг!

З.Болор

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …