Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрыг Ардын намынхан хэрхэн байгуулах талаар олон нийт анхааралтай ажиглаж байна. Өнөөдөр шинээр сонгогдсон гишүүд УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авсан бөгөөд маргааш тангараг өргөхөөр бэлтгэж байна.
Тэгвэл үүнтэй зэрэгцэж ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний асуудал анхаарал татсан сэдэв хэвээрээ байна. Ямартаа ч хамтарсан Засгийн газар байгуулах саналаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нам дотроо илэрхийлээд буй. Харин АН, ХҮН намуудад уг хүсэлтээ албан ёсоор одоогоор тавиагүй байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын бүтцээ 20-23 сайд байгуулахаар яригдаж эхэлсэн талаар мэдээллээ.
Учир нь эдгээр улсууд нь сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлсэн бөгөөд порпорциналь тогтолцоогоор сонгуулиа явуулдаг юм. Манай улс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эдгээр улсуудтай адил тогтолцооны шинэчлэл хийсэн билээ. Тэгвэл Шинэ Зеландын хамтарсан Засгийн газар нь 20 сайдтай. Английн ЗГ нь 23 сайдтай байдаг бөгөөд нэг Шадар сайдтай, чиг үүргийн 21 яамтай байдаг ажээ.
Эх сурвалж:UBN.mn