Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г. Жаргалсайхан томилогдлоо

УИХ-ын 9 дэх удаагийн сонгуульд УИХ-ын наймдугаар тойрог буюу БЗД-т нэр дэвшсэн БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх гишүүнээр сонгогдож чадаагүй. Тиймээс тэрбээр улс төрийн хариуцлага хүлээж БЗД-ийн Засаг даргын үүрэгт ажлаа өгч байна хэмээн цахим хуудаснаа мэдээлсэн.

 

Тэгвэл түүний оронд  БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томиллоо.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан хүүхдийн хөгжлийн жилийн хүрээнд төлөвлөгөөнд туссан ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэх, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан нээлттэй, ил тод ажиллахаа мэдэгдлээ.

Түүний хувьд 2020 оноос өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай юм.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …