Гадаад харилцааны сайдаар Б. Батцэцэг улиран томилогдов

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ  УИХ-д танилцуулж, батлууллаа.

 Монгол Улсын  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг улиран томилогдов.

Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд  Ерөнхий сайдын захирамжид гарын үсэг зурж, тангараг өргөв.

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дараа Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр Гадаад харилцааны яаманд хүрэлцэн ирж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт яамны тамгыг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. Тамга гардуулах арга хэмжээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон Гадаад харилцааны яамны удирдлагууд оролцов.

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэд жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний …