Төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.07.17/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийв.

Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хамтарсан Засгийн газрын гэрээ болон Улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.

Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн гурван намын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг сайд нарт үүрэг болгосон. Мөн Засгийн газрын эхний 100 хоногт эхлүүлэх төсөл, хөтөлбөр болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж байгаа” гэлээ.

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ …