“Улсын Их Хурлын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргажээ” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас албан ёсны тайлбар гаргаж, дээрх мэдээлэл нь худал болохыг мэдэгдлээ.
Мэдэгдэлдээ
“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар бүрдсэн парламентын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс дээрх агуулга бүхий хүсэлт, өргөдөл Улсын Их Хурал, түүний Тамгын газарт ирүүлээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хуульчилдаг хэдий ч улсаас орон сууцны дэмжлэг авах, энэ талаар хүсэлт гаргах зэрэг ямар нэгэн зохицуулалт аливаа хууль тогтоомжид тусгагдаагүй болно.
Иймд хэвлэл мэдээллийн байгууллага, редакциуд аливаа мэдээ мэдээлэл нийтлэх, түгээхдээ эх сурвалжаас нь тодруулж байхыг зөвлөж байна.” гэжээ.